МЭДЭЭ
БАССЕЙН ТАНИЛЦУУЛГА

Тус бассейн нь 2020 оны 06 дугаар сард нээлтээ хийж усан спортоор хичээллэгч хүүхэд залуусыг хичээллүүлж эхэлсэн. Бассейн нь 25м урттай, 12,5м өргөнтэй, 1,8-2м гүн 5-н замтай. 200 хүний багтаамжтай үзэгчдийн суудалтай. Бассейн нь 550 тонн усны багтаамжтай. 1 цагт 15-20 хүн хичээллэх боломжтой. Цаг тухайд нь ариутгал халдваргүйжүүлэлт хийж, усыг хлор ус тунгалагчаар хангаж, багш дасгалжуулагч, эмч, лаборант, үйлчлэгч нар суралцагчдын хичээллэх таатай нөхцөл боломжоор хангаж чанартай сургалтыг зааж ажиллаж байна. Манай бассейнаар идэвхтэй үйлчлүүлж спортоор хичээллэж биеийн дархлаагаа дэмжицгээе.

ФИТНЕСС ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн усан спортын төв нь 2020 оны 6 сард ашиглалтанд орсон. Орчин үеийн тоног төхөөрөмж мэргэжлийн багштай фитнессийн үйл ажиллагаа явуулж байна.  Манай фитнесс клуб нь 7 хоногын 6 өдөр сургалт явуулдаг. Өдөрт 5 ээлжээр хичээллэж нэг ээлжиндээ 5 - 10 хүн хичээллэх хүчин чадалтай ажиллаж байна. Сүүлийн үеийн стандарт шаардлага хангасан 22 төрлийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй. Заалны агааржуулалт, цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлт өдөр бүр тогтмол хийгдэж байна.

Шинэ гишүүддээ үзүүлэх үйлчилгээ

  • Анхан шат болон ахисан шатны сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэнэ.
  • Эрүүл зөв хооллолтын зөвлөгөө өгөх
  • Мэргэжлийн багш дасгалжуулагч дасгал хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсгийг зөв тайлбарлаж өгөх
  • Эрэгтэй эмэгтэй дүш
  • Бэлтгэл хийхэд зориулагдсан тав тутай орчин
  • Үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулах

Манай клубийн тогтмол зохион байгуулдаг ажил

  • 7 хоногт 1 удаа фитнесийн гишүүдийг хамруулан зааланд тоглох.
  • Явган аялал, ууланд алхах сард 1 удаа
  • Тамирчин бэлтгэж тэмцээнд оролцох
Хаяг : Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 13 дугаар баг, Утас : 88323083, Фэйсбүүк хуудас : Усан спорт сургалтын төв Өвөрхангай